Geek

Бүртгэлээ устгах

Та Geek бүртгэлээ хэдийд ч устгаж болно. Хоёр зам байна.

1. Аппаас шууд устгах

  1. Geek аппаа нээж нэвтэрнэ
  2. Профайл таб руу орно
  3. Хамгийн доод талын «Бүртгэл устгах» дээр дарна (аппын өмнөх хувилбарт «Данс устгах»)
  4. Анхааруулгыг уншаад нууц үгээ оруулна

Бүртгэл тань тэр даруй хаагдаж, нэвтрэх боломжгүй болно. Төлөгдөөгүй зээлтэй бол эхлээд зээлээ хааж, дараа нь устгана.

2. И-мэйлээр хүсэлт гаргах

Апп руугаа орох боломжгүй бол info@geek.mn рүү бүртгүүлсэн и-мэйл хаягаасаа бичнэ үү. Бид эзэмшигч мөн эсэхийг шалгаад ажлын 7 хоногийн дотор бүртгэлийг хаана.

Юу болох вэ

Тэр даруйБүртгэл хаагдаж, нэвтрэлтийн бүх токен хүчингүй болно. Гэр бүлийн бүлгээс гарна
Гэр бүлийн эзэн болТухайн гэр бүл бүхэлдээ тарна. Бусад гишүүдийн ХУВИЙН өгөгдөл хэвээр үлдэнэ — зөвхөн хамтын хэсэг нь арилна
Зээл аваагүй болӨгөгдөл тань 30 хоног хадгалагдана — энэ хугацаанд 7772 0203 дугаарт холбогдож бүртгэлээ сэргээлгэж болно. 30 хоногийн дараа таныг тодорхойлох мэдээлэл — нэр, и-мэйл, утас, нууц үг, зээлийн анкетын овог, нэр, регистр, хаяг, банкны дансны дугаар, ДАН-аас татсан мэдээлэл — бүрмөсөн арилна. Гүйлгээний бичилт (дүн, ангилал, огноо) хадгалагдах боловч тантай холбогдохгүй болно
Зээл авсан болМөнгө шилжсэн эсвэл гэрээнд гарын үсэг зурсан бол таны бүртгэл, зээлийн анкет, гэрээ, төлөлт, ДАН-аас татсан мэдээлэл, банкны данс болон бусад өгөгдөл устгагдахгүй, хадгалагдана. Бүртгэл хаагдаж, нэвтрэх боломжгүй болно. Сэргээлгэх бол 7772 0203 дугаарт холбогдоно уу
Нөөц хуулбарШифрлэгдсэн нөөц хуулбарт (backup) өмнөх төлөв тань 30 хоног хүртэл үлдэж, дараа нь автоматаар устгагдана

Төсвийн бичилтийг та өөрөө хийдэг — Geek таны банкны дансыг уншдаггүй. Зээл олгохдоо зөвхөн таны өгсөн банкны данс руу мөнгө шилжүүлнэ.